Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Дэлхийн 60 гаруй улс оронд байгаль хамгаалагчдын жагсаал эхэллээ

Нью-Йорк, Парис, Лондон гээд дэлхийн 60 гаруй хотод байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлээд байна. Хоёр долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн, Экстиншн Ребеллион буюу устаж үгүй бологсдын бослого нэртэй хөдөлгөөний энэхүү ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулагдаж байгаа юм байна. Зохион байгуулагчид нь энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалууд нь өнгөрсөн 4 сарынхаас 5 дахин өргөн […]

ФРАНЦ: Цагдаа нар ажиллах орчинг сайжруулахыг шаардаж ЖАГСААЛ хийв

Өөрсдийн ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм. Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар шаардсан […]

Щвед дахь Монголчуудад “Монгол хүний үнэ цэнэ”-ийг мэдрүүлэв

ХБНГУ-ын Бавари мужийн Иргэдийн төлөөлөгч, CSU намын Гадаад Бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр сан”-г үүсгэн байгуулагч, сурган хүмүүжүүлэгч, лектор Нацагдоржийн Солонго Швед дэх монголчуудад зориулан “Монгол хүний үнэ цэнэ” цуврал илтгэлээ тавилаа. 2015 оноос эхлэн Европод ажиллаж, амьдарч байгаа монголчуудад зориулж байгаа энэхүү лекц уулзалт нь Шведийн хаант улсад зургаадугаар […]

МОСКВА: Алдартны төгөлд Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын баримал сүндэрлэв

Оросын техникийн ууган их сургуулиудын нэг Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн 240 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд Москва хотноо болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын улсын их сургуулын “Алдарын төгөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа болов. Энэхүү төгөлд тус сургуулийг төгссөн болон ажиллаж байсан 12 […]

ВЕНА: “Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт хурал Дэлхийн түүхийн музейд боллоо

“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Цsterreich/ бага хурал 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд нээлтээ хийв. Тус бага хурлыг “Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна. Бага хурлын […]

18 настай сагсанбөмбөгч Т.Их-уул Швейцарт тоглоно

Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч, 18 настай Төмөрсүхийн Их-Уулыг Швейцарын “FIDESPORT Group”-ын “Public Basketball” баг эгнээндээ нэгтгэлээ. “FIDESPORT Group” нь 2019 онд байгуулагдсан Швейцарийн спортын бизнесийн хувийн компани бөгөөд мэргэжлийн тамирчдын менежментийг хариуцан ажилладаг байна . Группийн эзэн Стефано Липс сагсан бөмбөгийн спортод шинэ хүн ч мэргэжлийн спортын ертөнцөд 25 жил […]

Криптогийн зах зээл ЭЕРЭГ дүр зурагтай байна

Дэлхийн топ 20 криптовалют бүгдээрээ өсөлттэй гарч, криптогийн зах зээл ихээхэн эерэг дүр зурагтай байна. Зарим криптонууд 2 оронтой тоогоор өсөлт үзүүлж, арилжигчид болон крипто хөрөнгө оруулагчдад таатай мэдээ дуулгалаа. Тухайлбал дэлхийн зах зээлийн тэргүүлэгч крипто болох Биткойн нь сүүлийн 24 цагт 3 хувиар өсч, 1 ширхэг нь 8200 ам.доллараар арилжаалагдаж байна. Харин зах зээлийн […]

ВЕНЕЦ: Орчин үеийн урлагийн олимпийн наадамд Монгол улс оролцов

Монголын үзэсгэлэн Венец хотод нээлтээ хийв Дэлхийн орчин үеийн урлагийн олимп хэмээгддэг Венецийн олон улсын урлагийн үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын павилионы нээлт 5 дугаар сарын 8-ны өдөр Венец хотын “Арсеналь” үзэсгэлэнгийн бүсэд зохион байгуулагдсан бөгөөд павилионыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж албан ёсоор нээж үг […]

Ялалтын баярын 74 жилийн ойг угтсан парадын бэлтгэл

Москвад өнөөдөр Агуу их эх орны дайны Ялалтын баярын 74 жилийн ойн парад болно. Монголын цагаар 15.00 цагт эхлэх энэ удаагийн парадын бэлтгэл хэрхэн хийгддэг бол… -Улсын төв талбайд 13 мянган хүн, 130 гаруй нэгж техник гарчээ. -Үзлэгт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон байна. Тэрбээр Aurus загварын кабриолетээр явж өнгөрчээ. -Явган цэргийн бүрэлдэхүүнд анх […]

ЧЕХ: Монголын кино фестиваль болж байна

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын “Пилот” кино театрын дэлгэцнээ дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Монголын кино фестиваль” арга хэмжээг зохион байгуулж байна. Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, […]