Салбар & Үйлчилгээ
Та эндээс салбар салбарын хилийн чанад дахь Монголчуудыг олж холбоо тогтоож, үйлчлүүлж мөн түншлэх бүрэн боломжтой.

IT салбар
Вэб хуудас, Засварын үйлчилгээ

Аялалын салбар
Аялал зуучлал, Хөтөч, Машин унаагаар туслах, Байрлах байр

Биеийн тамирын салбар
Баг тамирчид, Биеийн тамирын Холбоо

Бизнес үйлчилгээ
Мөнгө шилжүүлэг, Зуучлагч

Боловсролын салбар
Сургууль, Цахим сургууль, Орчуулагч, Өмгөөлөгч

Дэлгүүр
Худалдаа наймаа, Цахим дэлгүүр

Загвар & Гоо сайхан
Үсчин, Салон, Загвар зохион бүтээгч

Соёл урлагийн салбар
DJ, Уран нугараач, Хамтлаг дуучид, Хөтлөгч ...

Төрийн & төрийн бус байгууллага
Элчин сайдийн яaм, зөвлөх, холбоо, нийгэмлэг, байгууллага

Хоол
Зоогийн газар, Түргэн хоол, Цайны газар, Явуулын хоол

Шуудан, илгээмж
Агаараар, Газраар (Container)

Эрүүл мэндийн салбар
Бариа засалч, Эмнэлэг, Эмч, Судлаач
Байршил
БНСУ-д суугаа ЕБС-ийн суралцагчдад зориулсанМонголын Оюун Ухааны Академийнсургалт хөтөлбөр
Сайн байна уу? Манайд Монголоос ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд зарж байна. Та сонирхосон зүйлээ утсаар болон чатаар асуугаарай 010-8390-0107 Seoul 7-р шугам 용마산 역 дээр байгаа тэгбэнд хийж өгнө.
БҮХ ТӨРЛИЙН АЖИЛД ЗУУЧИЛЖ БАЙНА,ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ,СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА.
Бусан Улсан Гуанжу Пухан Миран Чанвон Гэмхэ Чинжү ойр орчмын хотуудаас 100кг дээш ачаа хаягаар авах
Belgium Cargo нь 2008 оноос эхлэн сар бүр Бельги, Нидерланд, Франц, Герман улсуудаас Монгол улс руу ачаа тээвэр хийж байна.
Турк-Улаанбаатар агаарын ачаа тээвэр✈️ Эрээн-Улаанбаатар ачаа тээвэрлэх үйлчилгээ.🚛
БНХАУ-н худалдааны бүхий л сайт-уудаас захиалгын хөлс болон ямар нэгэн шимтгэлгүйгээр захиалга тогтмол хийж байна. Мөн танд хурдан шуурхай, найдвартай карго үйлчилгээг санал болгож байна.
EZ Cargo 🚢Олон улсын тээвэр зуучын компани🌍 🚚Эрээн – УБ🚚 📦Бүх төрлийн түүвэр ачаа 1кг – 2000₮ 💰 📦1m³ – 450¥ 💰 📦1000кг – 1250¥ 💰 📦Овор иxтэй хөнгөн ачаа 1m³ – 300¥ 💰
БНХАУ-н бүх хотуудаас бүх төрлийн барааг Улаанбаатарлуу тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг.
Эрээн – Улаанбаатар хоорондын карго тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани
Хятадын бүх хотоос, Монгол улсруу, бүх төрлийн ачаа тээвэрлэлт, бараа захиалга, карго үйлчилгээ.
Харилцагч хувь хүн болон албан байгууллага та бүхний бүхий л бараа захиалга, тээврийн үйлчилгээг #EasyCargo хариуцан ажиллах болно.
Истанбул-Улаанбаатар агаарын албан ёсны анхны карго
Нарита болон Ханеда онгоцны буудал-руу хүргэж өгөх, тосох үйлчилгээ ✈️ Токио хот 🌆, Фүжи уул🗻, Точиги аялал🛕, Ёокохама хотын аялал (хүний тоо 18 хүртэлх) Айл нүүлгэлт болон хүргэлтийн 📦үйлчилгээнд хямд үнээр явж өгнөө. 😉 Япон автомашин, сэлбэг, тоног гангарааны зүйлсийн захиалга авч Монгол-руу агаар болон газрын ачаанд хийж явуулнаа.
Япон улсад ажиллах визний зуучлал, мэдээлэл зөвөлгөө, бичиг баримт бүрдүүлэлт, дэмжлэг
УКимс гоо сайхны мэс заслын эмнэлэг маань 20 жилийн туршлагатай илүү мэргэжлийн, нарийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Бүх төрлийн гоо сайхны хагалгаа 🎀Нүд (зүсэлттэй, зүсэлтгүй давхраа, урд хойд сэтэлгээ, дээд доод зовхи татах, нүдний уутанцар авах ) 🎀Хамар (чихний мөгөөрс, цээжний мөгөөрс / силикон, Gore-tex , Sillitex) 🎀Хөх (Motiva, Mentor, Sebbin) 🎀Биений өөх соруулах 🎀Арьс татах 🎀Нүүрний хэлбэр засах 🎀Филлер, Ботокс 🎀Лазер 🎀Укимсийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн
Солонгост ажиллаж сурч амьдарч иргэдэд хуулийн зөвлөгөө визний зөвлөгөө өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ глобал хууль зүйн товчоо
Европ дахь Монголчуудын хүрээнд зохион байгуулагдах сагсан бөмбөгийн тэмцээн.
Манайх 12-р сарын 24,25-ны Зул сар болон 30,31-ний Шинэ жилийн тортны захиалга авч эхэллээ. Та төлбөрөө 100% төлөөд захиалгаа баталгаажуулаарай. #Swish: 0769396734 Хүргэлт байхгүй тул та захиалгаа ирж авна. Баярлалаа 🤗
Манай үйлчилгээний үнэ ✅Нүүрний массаж,гүн цэвэрлэгээ арьс чийгшүүлэх, пудрын хор тайлах үйлчилгээ 60 мин-600 ✅Мэсгүй арьс чангалах Сarboxy CO2 -75 мин -800 крон ✅Сормуусны хими-300крон ✅Хөмсөгний хими-250 крон ✅Нүүрний вакс-250крон ✅Суга-100 крон ✅Бикини-300крон ✅Бүтэн биеийн алжаал ядаргаа тайлах ✅массаж 60 мин -550 крон ✅Толгойн спа/Нүүрний массаж, толгойн бариа,хуйхны гүн цэвэрлэгээ багтана./ 75мин -800 крон. Төлбөрөө Friskvårdsbidrag EPassi гаар төлж болно.Мөн бид Friskvårdsbidrag ийн кассын баримт таны нэр дээр гаргаж өгнө.
Бид танд Найдвартай, Шуурхай, Уян хатан үйлчилгээг санал болгож байна.
Мэдээ мэдээлэл
SOS: Агаарын бохирдолд 4.7 их наядыг зарцуулжээ.

Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй. Азаар өвлийн сар урт биш тулдаа л өнтэй, угаартаж, хордож нас бараагүйдээ уулга алдах шахам хаврыг угтдаг. Харин 2025 онд агаар бохирдлыг бууруулах гээд ч бардаггүй асуудлынхаа гаргалгааг олохоор иргэдийн санал дээр тулгуурлан нийтийн нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Мөн хяналтын сонсголын хоёр хугацаанд базаж дуусахгүй мэдээллийг гурван удаагийн хэлэлцүүлгээр албаныхан, иргэд, төрийн бус байгууллагынхан, мэргэжилтнүүдтэйгээ солилцсон. Гэвч хэлэлцүүлгүүд дуусаад л маргааш нь тэнгэр цэлмэнэ гэвэл үгүй. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан зөвхөн агаарын бохирдол бууруулах ажлуудын мөнгөн дүнг базаж үзвэл тооны машин дээр 12 тэгтэй тоо гарч байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн утааны сонсголын нээлттэй хэлэлцүүлгээр албаныхны дурдсан статистик. Иргэд утааг бууруулах төсөв санхүүжилтийн мэдээллийг дээрх шиг нээлттэй байдлаар авч байсан нь тун цөөн. Тиймээс утааны асуудлаарх гурав дахь удаагийн буюу “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон илтгэлүүдэд дурдсан төсвийн задаргааг нөхөн танилцуулж байна. УТААГҮЙ ТҮЛШ БУЮУ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ҮЙЛДВЭРЛЭХЭД 1.4 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛААД БАЙНА. “Тавантолгой түлш” ХХК Монгол Улсын Засгийн газрын агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол болон Засгийн газрын 2018 оны “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-иудад Ухаа худагийн […]
УЦУОШГ: Хүйтний эрч нэмж чангарна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2025 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны […]
Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан.

“Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчилсөн” Агаарын бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна. Улаанбаатар хотын уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг даалгасан ч биелэлт нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцлов. Тайланд нь хоршооны малчдад зориулж 32.5 тэрбум төгрөгийг журмын дагуу санхүүжүүлсэн гэж дурдсан байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байгааг онцолж байна. 2016 оны агаарын чанарын стандартыг батлахдаа хүхэрлэг хий, азотын давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг 2007 онд мөрдөж байсан стандартаас нэмж, өөрчилсөн байна. Ингэснээр хүхэрлэг хийн агууламж 2016 оны стандартаар 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж Монголын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 2.4 дахин өндөр байна. Нарийн ширхэгт тооцонсорын 2016 оны жилийн дундаж агууламж Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд Монголын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр хэвээр байжээ. Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Тухайн төсөв захирагчид нь өөрсдийн хэмжээнд танилцуулж байсан. Ямар нэгэн босго тоотой байхгүй бол дүгнэлт хийж, ирээдүйг төлөвлөх боломжгүй байсан гэдгийг шинжээчид онцлов. Бодитой тоотой болгох шаардлага үүсч, аудитаар баталгаажсан, […]
Монгол Улс Мөсөн Авиралтын Дэлхийн Цомын Гуравдугаар Шатнаас Гурван Медаль Хүртлээ.

Монголын тамирчид Францын Шампань-ан-Вануаз хотноо болсон Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны 2025 оны Мөсөн авиралтын дэлхийн цомын гуравдугаар шатнаас гурван медаль хүртлээ. Монголын тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Олон улсын хэмжээний мастер Ч. Мандахбаяр алтан медаль, харин Н. Хэрлэн хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Мандахбаяр дэлхийн цомын гурав дахь түрүүгээ хүртсэн бол Хэрлэн энэ цуврал дахь хоёр дахь хүрэл медалиа авсан байна. Эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Олон улсын хэмжээний мастер Н. Сэлэнгэ алтан медаль хүртжээ. Тэрээр дэлхийн цомын эхний гурван шатанд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Гурван шатны дараах байдлаар эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг Н. Сэлэнгэ тэргүүлж, харин эрэгтэйчүүдийн чансаанд Ч. Мандахбаяр хоёрдугаар байр, Н. Хэрлэн гуравдугаар байрыг эзэлж байна. Тэмцээн 2030 оны Өвлийн олимпын наадмын зориулалтаар баригдсан талбайд болж, 18 орны 120 шилдэг тамирчин хурд, авхаалж самбаа, техникийн ур чадвараа сорьсон юм. Мөсөн авиралтын дэлхийн цомын дөрөвдүгээр шат 2025 оны хоёрдугаар сарын 21-нд АНУ-ын Лонгмонт хотод, тавдугаар шат нь хоёрдугаар сарын 27-нд Канадын Эдмонтон хотод болох товтой байна.
Монгол Улсын 2024 оны инфляц 9 хувьтай гарлаа.

2024 оны эцэст Монгол Улсын жилийн инфляц улсын хэмжээнд 9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьтай гарлаа. Жилийн инфляцыг бүрэлдэхүүнээр нь задлан харвал, хүнсний бус бүтээгдэхүүн 4.7 хувийн цэг, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 3.2 хувийн цэгийг тус тус бүрдүүлсэн байна. Мөн 2024 оны урьдчилсан төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан. Монголбанкны мэдээлснээр, өмнөх оны урьдчилсан үзүүлэлтээр гадаад төлбөрийн дансны алдагдал 2,373 сая ам.доллар, санхүүгийн дансны ашиг 3,339 сая ам.доллар байсан байна. Үүнээс гадна, өргөн хүрээний мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн оны 12 дугаар сард 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.2 хувиар өссөн байна. Жилийн өсөлтөд Дотоодын цэвэр актив 16.2 хувийн цэг, Гадаадын цэвэр актив 1.1 хувийн цэгийг бүрдүүлжээ. Банкуудын нийт зээлийн үлдэгдэл 12 дугаар сард жилийн өмнөхтэй харьцуулахад 35.5 хувиар өсөж, 36.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Тухайн сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 5.1 хувьтай байжээ.
Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана.

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг. Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм. Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр 09.00 цагт Утааны сонсгол “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр явагдах гэж байна.
Шинээр нэмэх
Шинэхэн мэдээ

SOS: Агаарын бохирдолд 4.7 их наядыг зарцуулжээ.
Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын

УЦУОШГ: Хүйтний эрч нэмж чангарна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар

Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан.
"Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчил

Монгол Улс Мөсөн Авиралтын Дэлхийн Цомын Гуравдугаар Шатнаас Гурван Медаль Хүртлээ.
Монголын тамирчид Францын Шампань-ан-Вануаз хотноо

Монгол Улсын 2024 оны инфляц 9 хувьтай гарлаа.
2024 оны эцэст Монгол Улсын жилийн инфляц улсын хэ
Саяханы сэтгэгдэл