Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Солонгост шинээр монгол хүүхдүүдийн сургууль байгуулагдана

Солонгост шинээр монгол хүүхдүүдийн сургууль байгуулагдана

Солонгос Улс дахь Монгол хүүхдүүдийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү өөрийн тэрбум вонийн хөрөнгөөр сургуулийн барилгыг өртгөтгөхөд зориулах болсон байна. Энэхүү сургууль нь Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын үр хүүхдүүдэд сурах боломжийг олгохоор 1999 онд байгуулагдсан байна. Юу Сүн Жү хэлэхдээ “Одоо 1-9 дүгээр ангид 80 гаруй сурагч солонгос хэл, бага, дунд боловсрол, даяаршлын боловсрол зэрэг олон төрлийн хичээлүүдийг эзэмшиж, практик сургалтаар дамжуулан, Монгол улс төдийгүй дэлхийг өөрчлөх оюунлаг боловсон хүчин болохоор бэлтгэгдэж байна. Монголчуудын нүүдэлчин зан заншил нь өнөө үед ч тод харагдаж байгаагийн нэг жишээ нь гадаад орныг зорихдоо гэр бүлээ авч яван, тухайн орны соёл, ёс заншилд дасан зохицож амьдардаг онцлогтой. Энэ ч утгаараа Солонгос орныг зорин ирсэн монголчуудын үр хүүхдийг сурч боловсрох, хүмүүжих, төлөвших орчноор хангаж, ирээдүйг нь итгэл төгс бэлтгэх зорилгоор Солонгос дахь Монгол сургууль үүсгэн байгуулагдсан” хэмээлээ. Мөн шинээр баригдаж буй сургуулиа 2014 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс Монгол хүүхдүүдийн төлөө гэсэн хүн бүрийн хандив тусламжийг хүсч байгааг сургуулийн удирдлагуудын зүгээс хүсч байгаа юм.

Д.Ундрах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн