Монгол Америк Эмэгтэйчүүдийн Холбоо нь үзэл бодол, шашин шүтлэг яс үндэс, язгуур угсаа, эд хөрөнгө, албан тушаалыг үл харгалзан, өөрсдийн сайн дурийн үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, харь газар ажиллан, сурч, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхолыг нь дэмжин, харилцан туслалцаж, хамтран ажиллана.
Монгол Америк Эмэгтэйчүүдийн Холбоо нь төрийн бус, ашгийн бус, олон нийтийн байгуулга болно.