Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах нийтээр амрах баярын өдрүүдэд амарна.
1. ШИНЭ ЖИЛ: Нэгдүгээр сарын 1
2. ЦАГААН САР: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
3. ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР: Гуравдугаар сарын 8
4. ХҮҮХДИЙН БАЯР: Зургаадугаар сарын 1
5. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙН БАЯР: Долдугаар сарын 11,12,13
6. УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР: Арван нэгдүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг ЭСЯ дагаж ажиллах болохоо үүгээр Та бүхэнд уламжилж байна.