Ирланд улсад ажиллаж амьдарч буй та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг Nutrihub хамт олноос мэндчилж байна.
Эрүүл биеийн салшгүй нэгэн хэсэг бол яах аргагүй эрүүл хооллолт билээ. Хичнээн эрүүл хооллоё гэсэн ч тэр бүр бидний сэтгэлд бүрэн нийцэх хоол ховор санагддаг. Тиймээс ч Nutrihub нь та бүхэндээ зориулж Монгол хүний биеийн онцлогт тохирсон уламжлалт Монгол хоолыг эрүүл маягаар бэлдэж, долоо хоногийн турш таныг үл уйдаах бүтэн өдрийн хоолыг санал болгож байна.
Та мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөөний дагуу ӨГЛӨӨ БҮР ШИНЭЭР бэлтгэсэн бүтэн өдрийн эрүүл хооллолтыг мөрдлөгөө болгосноор та өдөрт зөв илчлэгээ бүрэн авч, өөрийн хүссэн жиндээ эрүүлээр очиж, цагаа хэмнэж зөв хооллолтын дадлыг бий болгох боломжтой юм. Шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлэх бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлээрэй! Та ажилла, бид хоолыг тань хариуцая.