“Biwak” шоу нь сонирхолтой адал явдалт сурвалжлагуудыг үзүүлдэг. Хөтлөгч Торстен Кучке үзэгчдийг өөрийн адал явдалт аяллуудад дагуулан явах бөгөөд байгальд идэвхтэй аялах дуртай хүмүүст сонирхолтой. Та доорхи Линкээр үзнэ үү https://www.ardmediathek.de/video/biwak/folge-5-zu-den-heiligen-gipfeln-des-altai-s11-e05/mdr/Y3JpZDovL21kci5kZS9zZW5kdW5nLzI4MjA0MC80Nzc0MTktNDU3Njcx
Рио Тинто (томоохон уул уурхайн компани) Хятадын түнш (SPIC) компанитай хамтран Монгол Улсад шинэ төслийг эхлүүлж байна. Энд гол чухал зүйлүүдийг товчлон хүргэж байна: Юу шинэлэг вэ? Уул уурхайн зориулалттай цахилгаан ачааны машинуудыг туршиж байна. Онцлог нь: Батарейг удаан цэнэглэхийн оронд хурдан солих боломжтой. Төслийн харагдац 8 ширхэг цахилгаан ачааны машин ашиглагдана. 13 батарей бэлэн […]
Шенгений визийн журамд өөрчлөлт оруулахаар болжээ Европын холбооны зөвлөл Европын холбооны визний бодлогыг өөрчлөх төсөл гаргажээ. Энэ нь хурдтай хөгжиж буй технологийн шинэчлэлтэй холбоотойгоос гадна улс орнуудын аюулгүй байдал, цагаачдын асуудал зэргийг зохицуулах зорилготой ажээ. -Цагаачдын асуудлаар хамтран ажиллаагүй орнуудын визэд хязгаарлах бодлого баримтална- Юуны өмнө визийн бодлогыг өөрчлөх төсөлд хуулийн дагуу зорчих жуулчдын визийг […]
Европын холбоо хөдөлмөрийн нөхцөлийн хувьд харилцан адилгүй улс орнуудын нэгдэл гэдгийг Евростатын мэдээлэл дахин батлан харууллаа. Тухайлбал Зүүн болон Өмнөд Европ нь баруун болон хойд хөршүүдээсээ цалингийн доод хэмжээний хувьд эрс зөрүүтэй байгаа аж. Европын холбооны Статистикийн газар улс орнуудыг цалингийн доод түвшнээр нь 3 ангилжээ. Эхнийхэд нь цалингийн доод хэмжээ Европын холбоондоо хамгийн багад […]
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон “Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт, дэд тэргүүн Ю.Болд нар оролцлоо. О.Оюунтуяа нь ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо […]
Солонгос Улс дахь Монгол хүүхдүүдийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү өөрийн тэрбум вонийн хөрөнгөөр сургуулийн барилгыг өртгөтгөхөд зориулах болсон байна. Энэхүү сургууль нь Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын үр хүүхдүүдэд сурах боломжийг олгохоор 1999 онд байгуулагдсан байна. Юу Сүн Жү хэлэхдээ “Одоо 1-9 дүгээр ангид 80 гаруй сурагч солонгос […]
Сэтгүүлч Э.Ариунзаяа. Лондон хот Өнгөрсөн жил ХБНГУ-ад ажиллаж, амьдардаг монгол эрдэмтэн судалгааны багийн хамт томуугийн вакцин бүтээх шинэ зарчим боловсруулан гаргаж, мэргэжлийн, өндөр шалгуур бүхий нэр хүндтэй сэтгүүлд ажлаа хэвлүүлэн, зохиогчийн эрхээ авч байсан билээ. Тэр хүн бол 1983 онд Монгол улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн, 1993-1996 онд ХБНГУ-ын Гийсэн хотын их сургуулийн аспирантурт […]
Саяханы сэтгэгдэл