Холын зай: Off
Холын зай:
km
Хайх

Австралид амьдарч буй Монголчуудын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, ёс заншлаа сахин хадгалахад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол улсаа Австралид зөв зүйтэйгээр сурталчлан таниулахад оршино.

Австрали дахь Монголчуудын Холбоо. (Mongolian Community Association in Australia) ABN: 97 326 790 851 нь ашгийн бус, төрийн бус, олон нийтийн байгууллага бөгөөд 2009 оноос эхлэн Австралид амьдарч буй Монголчуудын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, ёс заншилаа сахин хадгалахад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Австралийн нийгэм, шинжлэх ухааны салбар дах ололт амжилтаас Монгол орондоо түгээх, Монгол улсаа Австралид зөв зүйтэйгээр сурталчлан таниулахад зорилоготойгоор үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Тус байгууллага нь Удирдах зөвллийн нийт 15 гишүүнтэй бөгөөд Тэргүүн – Ю.Амартувшин, гүйцэтгэх дэд тэргүүн Х.Заяаь нарийн бичгийн дарга Ж.Мандалдулам, санхүүчээр Б. Одонтуяа гишүүд тус тус ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн