Холын зай: Off
Холын зай:
km
Хайх
Дипломат харилцааны тухай /1961 оны/ Венийн Конвенцид зааснаар мөн Монгол улсын ДТГ-ын дүрмээр ДТГ нь доор дурдсан үүрэгтэй байдаг. Үүнд:
•Суугаа улсад томилогч улсаа бүх асуудлаар төлөөлөх /энэ бол хамгийн чухал үүрэг бөгөөд бусад үүрэг нь үүнээс үүсэн гарна. ДТГ бол суугаа улсад томилогч улсыг төлөөлж байгаа төрийн байгууллага юм. Үүгээр дамжуулан холбогдох хоёр улс шууд холбоо барьдаг бөгөөд үүнд түүний гол ач холбогдол оршино/
•ОУЭЗ-гээр зөвшөөрсөн хэмжээнд томилогч улс ба түүний иргэдийн арх ашгийг хамгаалах /“ОУЭЗ-гээр зөвшөөрсөн хэмжээнд” гэдэг нь суугаа улсын ГХЯ-аар уламжлан харилцах, хууль тогтоомжийг нь сахих, дотоод хэрэгт нь үл оролцох гэсэн утгатай/
•Суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх
•Суугаа орны нөхцөл байдлыг хуулиар зөвшөөрсөн бүх аргаар судлан өөрийн засгийн газарт мэдээлэх
•Суугаа ба томилогч улсын хоорондын найрсаг харилцаа болон эдийн засаг, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх
•Суугаа орондоо өөрийн улсыг сурталчлан таниулах
•Монгол улсын төр, засгийн бодлогын дагуу суугаа болон хамсран суугаа орон, ОУБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүх бололцоог ашиглан идэвхитэй үйл ажиллагаа явуулах
•Суугаа ба хавсран суугаа оронд бүх асуудлаар, ОУБ-д холбогдох асуудлаар өөрийн улсыг төлөөлөн, үүссэн тодорхой асуудлыг зохицуулах
•Суугаа орон, ОУБ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, нөхцөл, боломжийг нарийн судалж, манай баримтлах бодлого, хийх алхмын талаар оновчтой санал боловсруулах
•Суугаа орныхоо улс төр, эдийн засгийн тогтолцоо, арга туршлага, шинжлэх ухаан, технологийн ололт, үйлдвэрлэлийн чадавхийн талаар судалгаа хийх
•Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдрал, дотоод, гадаад бодлогыг суугаа улс, ОУБ-д мэдээлэх, таниулах ажил зохиож байх
•Тухайн оронд байгаа Монгол Улсын байгууллага, иргэд, очсон төлөөлөгчийн ажилд бололцоотой тусламж дэмжлэг үзүүлж байх
•Монгол Улсын дотоод, гадаад бодлогыг мушгин гуйвуулах, улсын нэр хүндэд хар хүргэх аливаа илрэл, явууллагад зохих тайлбар өгч залруулах талаар өөрөөс хамаарах боломжтой бүхий л арга хэмжээ авч байх
•Суугаа орондоо консулын албыг эрхлэн явуулж, өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, манай иргэдээс иргэнийхээ үүргийг болон тухайн орны хууль дүрмийг биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах
Үүнээс гадна консулын газар доор дурдсан үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
•Консулын тойрогт оршиж байгаа өөрийн улсын иргэд, байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөгчид, үйлдвэр худалдааны хүмүүс мөн далайн болон агаарын хөлөг онгоц, тэдгээрийн багийн гишүүдийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх
•Өөрийн иргэдэд пасспорт олгох, хугацааг нь сунгах, хүчингүй болгох, өөрийн улсад очихоор яваа хүмүүст виз олгох
•Гарын үсэг, баримт бичигт баталгаа гаргах, өөрийн улсын шүүхийн болон бусад байгууллагын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах, албан ёсны орчуулгаар хангах зэрэг нотариусын үйлчилгээ үзүүлэх
•Консулын тойрогт оршин суугаа иргэдийнхээ хаягийн бүртгэлийг хөтлөх, тэдгээрийн гэрлэлт, төрөлт, нас баралт зэргийг бүртгэж байх
•Насанд хүрээгүй хүүхэд буюу хуулийн хариуцлага бүрэн хүлээх чадваргүй өөрийн улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах
•Суугаа улсын хуулийн буюу бусад байгууллагад өөрийн иргэдийг төлөөлөхтэй холбогдсон үйл ажиллагааг явуулах
•Суугаа улс ба хариуцсан тойргийн эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, улс төрийн амьдралын тухай томилогч улсад мэдээлэх
•Суугаа улсын хууль тогтоомж, хэв заншлын талаар консулын тойргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа өөрийн иргэдэд мэдээлэх

Холбоо барих

Манай хаяг:

XiuShui Bei jieJian Guo Men WaiBeijing, PRC. 100600

GPS:

39.908483, 116.435783

Утас:
Эмайл:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн