Холын зай: Off
Холын зай:
km
Хайх

Эрхэм Та Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу.

Монгол, Австралийн харилцаа эдүгээ 40 жилийн босгыг хэдийн давж, хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байна.

Австрали хэмээх ногоон тив монголчууд бидний хувьд нээгдсэнээс хойш манай 600 гаруй иргэн тус улсад суралцаж төгссөн бөгөөд эдүгээ 2500 гаруй иргэн сурч, ажиллаж байна. Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүргэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг онцлоход таатай байна. Хоёр орны хууль эрхзүй, соёл, заншил, тогтолцоог харилцан хүндэтгэхийг эрхэм болгон иргэд хоорондын харилцааны түвшинг цаашид ч нэмэгдүүлэх нь Та бидний хамтын үүрэг юм.

Австрали Улсад сурч, ажиллаж буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах нь тус Элчин сайдын яамны үйл ажиллагааны нэн чухал чиглэл юм. Энэ хүрээнд үзүүлэх үйлчилгээгээ улам шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор вэб хуудсаа шинэчлэн толилуулж байна.

Манай Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, байнга дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн Эрхт

Элчин сайд Б.Чулуунхүү
https://www.facebook.com/Mongolian-Embassy-in-Australia-586716268148785/

 

Холбоо барих

Манай хаяг:

23 Culgoa circuit, O'Malley ACT 2606

GPS:

-35.3540241, 149.1051002

Утас:
Эмайл:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн