Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч онд нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажилласан билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн зам талбайн цэвэрлэгээг Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчооны замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажилласан юм. Энэ ажлын үр дүнд алслагдсан замуудад гарах овар ослын тоо эрс буурсан судалгаа гарсан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2018 онд үргэлжлүүлэн өмнөх онд хуваарьт төлөвлөгөөнд ороогүй зам талбай гудамжын тоог нэмэгдүүлэн Ар гүнтийн зам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны зам /Партизаны зам/, Дархан руу чиглэсэн зам, Жаран нэгийн гарам, Нүхтийн зам, Чингисийн хүрээ хүртэл тавигдсан шинэ зам, Зуслангын газрууд руу чиглэсэн алслагдсан замуудыг бүгдийг нь эзэнжүүллээ. Өмнө нь алслагдсан зам талбайг өвлийн улиралд л цэвэрлэдэг байсан бол энэ жилээс жилийн 4 улиралд хариуцсан эзэнтэй болгож Төрийн бус байгууллагуудаар хяналт тавьж ажиллах юм.