Холын зай: Off
Холын зай:
km
Хайх

Австралийн тухай, сургуулиуд, оюутны амьдрал, Австралийн боловсролын талаарх танипцуулга, анхан шатны мэдээлэл өгөх, сонирхсон мэргэжлийн дагуу сургуулийн хайлт хийх, сонголтоо хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн баталгаат Орчуулгын үйлчилгээ

Гэгээн Ундарга холбоо нь оюутан, залуусыг англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэтгэлгээр гадаадад суралцахыг хүсэгчдэд мэдээлэл өгөх, IELTS-ийн шалгалтанд бэлтгэхэд нь тусалж дэмжих зорилгоор 2009 оны 04 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус Төрийн бус байгууллага юм. Тус холбооны тэргүүнээр www.gegeen.com вэбийг үндэслэгч Б.Булганмаа ажилладаг.

Гэгээн Ундарга холбоо нь залууст Англи хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, TOFEL-ийн ном тохимолуудыг төлбөргүй олгож, Орон орноос зарлагдаж байгаа тэтгэлэг хөтөлбөрүүдийг залууст танилцуулж, Монгол залуус тэтгэлэгт хамрагдах бүх орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой үйл ажиллагаа эхлүүлж байна.

Одоогоор манай холбоо англи хэлний хэлний ярианы клуб нээн ажиллуулж байна. Уг клубын онцлог нь амралтын өдөр ваакуум хэлний орчинд хөгжөөнт тоглоом тоглож, асуулт хариултын тэмцээнд оролцон, сонирхолтой илтгэл сонсож, ямар нэг сэдвээр хоорондоо ярилцан Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Та бүхэн манай холбоонд гишүүнээр элсэн цаашдын үйл ажиллагаанд хамрагдахдаа сэтгэл хангалуун байна гэдэгт найдаж байна. Бид оюутан залууст тустай дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болно.

Үйл ажиллагааны чиглэл
1. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүслээрээ ижилссэн залуусын хооронд холбоо тогтоох.
2. IELTS, TOEFL шалгалтанд тэнцэх, гадаадад улс оронд бакалавр, магистрт тэтгэлгээр суралцах хүсэлтэй залуусын харилцан мэдээлэл солилцох, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тусалж дэмжих.
3. Оюутан, залуусын мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, таатай орчин бүрдүүлэхэд санал санаачлага гарган, холбогдох төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, ТББ, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах.
4. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа санаачлан явуулах, “Гэгээн Ундарга холбоо”ТББ-ыг вэб сайт, хэвлэл мэдээлэл, бусад аргаар сурталчилах, сар тутмын сонин гаргах.
5. Гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор үдэшлэг, цэнгүүн, аялал, хүлээн авалтуудыг зохион байгуулах.
6. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын шилдэг бүтээлүүдийг танилцуулах, шинэ санал санаачлагыг ажил хэрэг болгох, лекц, уулзалт зохион байгуулах.
7. Гишүүдийн санал санаачлагын үндсэн дээр хэсэг бүлэг гишүүдийг нэгтгэн сонирхлын зөвлөл байгуулан ажиллана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн