Холын зай: Off
Холын зай:
km
Хайх

Эрхэм харилцагч та гадаадад байгаа үр хүүхэд, хамаатан садан, хайртай дотны хүндээ эсвэл бизнесийн түншдээ мөнгө гуйвуулах болон тэднээс мөнгө хүлээн авах хэрэгцээ гарвал олон улсын мөнгөн гуйвуулгын хурдан, найвдартай, хамгийн бага шимтгэлтэй MoneyPolo үйлчилгээг сонгоорой.
Бид дэлхийн 130 гаруй улсын 400.000 гаруй салбар нэгжээр дамжуулан 128 улсын валютаар 15 минутын дотор таны мөнгийг хүлээн авагчид хүргэх болно.
MoneyPolo мөнгөн гуйвуулга болон түнш мөнгөн гуйвуулгын сүлжээний хамрах хүрээнд Ази, Латин Америк, Африк, Америк, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд ордог. Тухайлбал Чех, Вьетнам, Турк, Франц, Герман, Австри, Швед, Испани, Бельги, Филиппини, Их Британи, Армени, Азербайжан, Беларусь, Жорж, Казахстан, Киргизстан, Молдав, Орос, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Украйн зэрэг орнуудад ажиллаж, амьдарч, сурдаг болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд манай үйлчилгээ илүү тохиромжтой.

Мөнгөн гуйвуулга илгээх:
1. Монгол улс дахь MoneyPolo мөнгөн гуйвуулгын салбарт мөнгө илгээгч иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт очино.
2. Гуйвуула илгээхдээ гуйвуулгын маягт бөглөхгүй ба шилжүүлэх мөнгөн дүнг, шимтгэлийн хамт үйлчилгээний ажилтанд өгч, өөрийн болон гуйвуулга хүлээн авагчийн мэдээллийг хэлж өгнө.
3. Гуйвуулгын баримтаас нууц дугаар (Transfer number)-ыг харж гуйвуулга хүлээн авагчид мэдэгдэнэ.
4. Хэрэв та манай салбар дээр өөрийн биеэр ирэх боломжгүй бол манай компаний дансанд шилжүүлэх мөнгөн дүнг, шимтгэлийг хамт төгрөгөөр шилжүүлэх боломжтой. Банкны дансаар шилжүүлэг хийхдээ манай үйлчилгээний ажилтантай урьдчилан холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мөнгөн гуйвуулга хүлээн авах:
1. Мөнгө илгээж буй хүнээс хүнээс авсан нууц дугаар (transfer number) авсан байх шаардлагатай.
2. Монгол улс дахь MoneyPolo мөнгөн гуйвуулгын салбарт зөвхөн мөнгө хүлээн авагч нууц дугаарыг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт очино.
3. Гуйвуулга хүлээн авахдаа гуйвуулгын маягт бөглөхгүй ба өөрийн болон илгээгчийн талаарх мэдээллийг үйлчилгээний ажилтанд хэлж өгнө.
4. Хэрэв та манай салбар дээр өөрийн биеэр ирэх боломжгүй бол өөрийн аль нэг банкинд байрших дансанд төгрөгөөр гуйвуулга хүлээн авах боломжтой. Банкны дансаар гуйвуулга хүлээн авахдаа манай үйлчилгээний ажилтантай урьдчилан холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Contact Owner

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн