Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Норвегийн Вант Улсад хавсран суугаа ЭСЯ, Норвеги дахь Өргөмжит консулын газартай хамтран Осло хотын төв кино театрын хүндэтгэлийн танхимд Хүлээн авалт зохион байгуулав.
Түүнчлэн хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдод монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн болон ардын урлагийн тоглолтыг толилуулав. Мөн “Чингисийн хүүхдүүд” монголын уран сайхны киноны нээлтийг зохион байгуулав. Хүлээн авалтад Норвегийн ГХЯ-ны удирдлага, Монгол-Норвегийн найрамдлын нийгэмлэг, Норвегийн Төв банк, норвегийн цаатангийн зөвлөл, норвегийн иргэд, норвегид оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.