Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Улаанбаатар-Хо Ши Мин хотын шууд нислэг албан ёсоор эхэллээ.

Улаанбаатар-Хо Ши Мин хотын шууд нислэг албан ёсоор эхэллээ.

МИАТ нь Вьетнам Улсын Хо Ши Мин хот руу хийх анхны тогтмол нислэгээ амжилттай эхлүүлж, Улаанбаатар-Хо Ши Мин маршрутыг албан ёсоор нэвтрүүллээ.

Энэхүү тогтмол нислэгийн нээлт нь Монгол Улс болон Вьетнам Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, тээвэр логистик, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо. Тус маршрут нь хоёр улсын хооронд зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй гэж хүлээгдэж байна. МИАТ-ийн энэ нислэг даваа гаригт болон баасан гаригт тогтмол үйлдэх бөгөөд анхны нислэгт 292 зорчигч оролцсон юм.

Энэ жил Монгол Улсад аялал жуулчлалын хөгжлийн 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жилүүд” санаачилгын хүрээнд Монгол Улсад ирж буй жуулчдын тоо, агаарын зорчигчдын урсгал сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Өмнөд Азийн тэргүүлэгч хот бөгөөд эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, аялал жуулчлалаараа дэлхийд алдартай Хо Ши Мин хоттой тогтвортой нислэгийн холболт бий болсноор зорчигчдын урсгал болон ачаа тээвэр нэмэгдэх хүлээлттэй байгаа гэж Монгол Улсын Зам, тээврийн яам мэдээллээ. Нислэгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Батболд Сандагдорж, Монгол Улсад суугаа Вьетнам Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Туан Тхань болон бусад албаны хүмүүс оролцож, анхны зорчигчдын бүлэгт үдэлтийн үг хэлсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн