Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

SOS: Агаарын бохирдолд 4.7 их наядыг зарцуулжээ.

Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй. Азаар өвлийн сар урт биш тулдаа л өнтэй, угаартаж, хордож нас бараагүйдээ уулга алдах шахам хаврыг угтдаг. Харин 2025 онд агаар бохирдлыг бууруулах гээд ч бардаггүй асуудлынхаа гаргалгааг олохоор иргэдийн санал дээр тулгуурлан нийтийн нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Мөн хяналтын сонсголын хоёр хугацаанд […]

УЦУОШГ: Хүйтний эрч нэмж чангарна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2025 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн […]

Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан.

“Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчилсөн” Агаарын бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна. Улаанбаатар хотын уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг даалгасан ч биелэлт нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцлов. Тайланд нь хоршооны малчдад зориулж 32.5 тэрбум төгрөгийг журмын дагуу санхүүжүүлсэн гэж дурдсан байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд […]

Монгол Улс Мөсөн Авиралтын Дэлхийн Цомын Гуравдугаар Шатнаас Гурван Медаль Хүртлээ.

Монголын тамирчид Францын Шампань-ан-Вануаз хотноо болсон Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны 2025 оны Мөсөн авиралтын дэлхийн цомын гуравдугаар шатнаас гурван медаль хүртлээ. Монголын тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Олон улсын хэмжээний мастер Ч. Мандахбаяр алтан медаль, харин Н. Хэрлэн хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Мандахбаяр дэлхийн […]

Монгол Улсын 2024 оны инфляц 9 хувьтай гарлаа.

2024 оны эцэст Монгол Улсын жилийн инфляц улсын хэмжээнд 9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьтай гарлаа. Жилийн инфляцыг бүрэлдэхүүнээр нь задлан харвал, хүнсний бус бүтээгдэхүүн 4.7 хувийн цэг, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 3.2 хувийн цэгийг тус тус бүрдүүлсэн байна. Мөн 2024 оны урьдчилсан төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан. Монголбанкны мэдээлснээр, өмнөх оны […]

Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана.

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг. Улмаар 70-аас дээш […]

УРАНЫ ҮҮЦ: УУЛ УУРХАЙН ЭРГЭЛТ, СЭРГЭЛТИЙН ЦЭГ.

УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай гурван нам хамтран Засгийн газар байгуулсан агаад үүнийгээ тайлбарлахдаа олон жил гацсан төслүүдээ урагшлуулах зорилготой гэж байв. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг нь 14 мега төслийг хэрэгжүүлж, нэг монгол хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхэд чиглэгдсэн. Засгийн газраас зарласа 14 мега төслийн нэг нь ураны хөрөнгө оруулалтын […]

Менингококктын өвчлөл V сар хүртэл өндөр эрсдэлтэй!

Халдвараар өвдсөн гурван нас долоон сартай хүү гурав хоногийн өмнө харамсалтайгаар өөд болсон мэдээ нийгмийг түгшээж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд үр хүүхэд нь өвдөхөөс илүү хүнд асуудал байхгүй билээ. Тэгвэл тус цахилгаан гэх тодотголтой менингококкт халдвараар хэрхэн урьдчилан сэргийлэх, өнгөрсөн хугацаанд болон одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс юуг анхааруулж байгаа талаар […]

Энэ долоо хоногт Монголд.

2025 оны хоёрдугаар сарын 3-9-ний өдрийн долоо хоногийн үйл явдлын тойм Улаанбаатарт: Хоёрдугаар сарын 3: Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Хоёрдугаар сарын 3-7: Соёл, урлагийн шилдгүүдийг алдаршуулдаг “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна. Хоёрдугаар сарын 8: Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн […]

Японы Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Японы 126 дахь Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нар 2025 оны долоодугаар сарын эхээр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Японы Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Тус айлчлал нь түүхэн ач […]