Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Startup Weekend” арга хэмжээг ирэх сарын 02-04-нд зохион байгуулах болжээ.
Шинэ санал санаачлагаа бизнес болгон өргөжүүлэх боломжийг 15-34 насны залууст олгох зорилго бүхий энэхүү арга -хэмжээнд оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ныг дуустал https://goo.gl/form/MB6xgwHEfs8atDg1 цахим хуудсаар бүртгэж байна.
Арга хэмжээнд оролцсон иргэдээс шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан, ур чадвартай нэг хүнийг тодруулж, 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох юм.