Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Үндэсний аварга шалгаруулах тэмцээн жүдогийн төрлөөр эхэллээ.

Үндэсний аварга шалгаруулах тэмцээн жүдогийн төрлөөр эхэллээ.

2028 оны АНУ-ын Лос Анжелес хотод болох зуны олимпийн наадмыг угтсан хамгийн чухал дотоодын тэмцээн болох Үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна.

Мөн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүлж буй анхны холбоо нь Монголын Жүдо бөхийн холбоо бөгөөд уг тэмцээн 2025 оны 1-р сарын 10-нд Монголын Бөхийн өргөөнд эхлэх юм. Энэхүү тэмцээнд 30 спорт хороо, клубээс 250 гаруй тамирчин бүртгүүлэн оролцохоор болжээ.

Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид бүс нутгийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, олон улсын “Гранд Слам” болон Гранпри тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болно. Мөн уг тэмцээн нь үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шинэчлэхэд чухал ач холбогдолтой юм.

2025 оны 1-р сарын 10-ны буюу эхний өдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин 2 дахь өдөр буюу 1-р сарын 11-нд эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн барилдаанууд, 1-р сарын 12-нд холимог багийн тэмцээн явагдана.

Тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбооны баталсан шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд 2024 оны 12-р сарын 22-нд Монголын Жүдо бөхийн холбоо үндэсний шигшээ баг, спорт хороо, клубийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд зориулан шинэ дүрмийн талаар сургалт зохион байгуулсан байна.

Эвлэрлийн хүрээнд спортын холбоодын дунд зохион байгуулж буй Үндэсний аварга шалгаруулах нэгдсэн тэмцээн дөрөв дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ удаад 15 спортын холбоо 10 хоногийн хугацаанд өөрсдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Жүдо бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэгдсэн хөтөлбөрт багтаж буй анхны тохиолдол энэ болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн