Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Антарктид тивд 10 жил мандсан ТӨРИЙН ДАЛБАА эх орондоо ирлээ

Антарктид тивд 10 жил мандсан ТӨРИЙН ДАЛБАА эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019-01-16/-ний өдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав.

Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад мандсан төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өглөө.

Туйл судлаач Л.Дүгэржав одоогоос 10 жилийн өмнө Антарктид тивийг зорих аялалаа эхлүүлж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эргэн дурсаад, судалгааны ажилд нь амжилт хүсэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн