АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг 11-р сарын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар зохион явуулах асуудлыг судалж байна гэдгээ хэлсэн байна.
Өнгөрөгч 06 сард болох байсан дээд хэмжээний уулзалт “Ковид-19”-ийн тархалттай холбоотойгоор хойшлогдож, ирэх 9-р сард явуулах санал гараад байсан юм.
Тэгвэл “Их 7”-г энэ жил даргалж байгаа АНУ-ын тэргүүн уулзалтыг 11-р сар хүртэл дахин хойшлуулах талаар ийнхүү ярьж эхлээд байна.