Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж /2019-03-10/-ний өглөө гурван иргэний цогцсыг гарган авсан байна.
Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт нэг метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Харин одоогоор машиныг нь гаргахаар ажиллаж байгаа аж.