Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Арван мянган тэмээний баярыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 26 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Арван мянган тэмээний баярыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 26 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол брэндийг гадаадын жуулчдад сурталчлах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулдаг.

Тэдгээрийн нэг нь Өмнөговь аймагт зохион байгуулдаг “Арван мянган тэмээний баяр” юм. Анх 1997 онд эхэлсэн уг баяр 2025 оны 2-р сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 26 дахь удаагаа болох гэж байна. Баярын үеэр тэмээн уралдаан, насны ангиллаар тэмээ шалгаруулах тэмцээнүүд, тухайлбал, хязаалан насны эр тэмээ, хоёр настай тэмээний уралдаан, хамгийн шилдэг эр тэмээ, эм тэмээг шалгаруулах уралдаан, мөн баярын оролцогчдоос “Тэмээн дээрх хамгийн сайхан хос”-ыг тодруулах зэрэг тэмээ төвтэй олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

“Арван мянган тэмээний баяр” нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллах арга барил, зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээний соёл, спортыг хөгжүүлэх зорилготой. Энэхүү баяр нь 2016 оноос хойш тэмээн уралдаан зохион байгуулж, 1,108 тэмээ барианд орсон амжилтаар Гиннесийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон зэргээр жилээс жилд өргөжин хөгжиж байна.

Түүнчлэн 2023 оны “Арван мянган тэмээний баяр”-т ойролцоогоор 9,000 дотоод, гадаадын жуулчин оролцсон нь онцлох үйл явдал болсон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн