Дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын нэг Атлантагийн олон улсын нисэх буудлын цахилгаан тасарч, олон мянган зорчигч дамжин өнгөрөх хэсэг болон онгоцтойгоо гацжээ.
Georgia Power компанийн эрчим хүчний байгууламжид гал гарснаас цахилгаан тасарч нисэх буудлын бүх үйл ажиллагаа зогссон аж. Галаас болж нисэх буудлын хоёр систем доголдсон бөгөөд нэг нь нөөц цахилгааны эх үүсвэр байжээ.
Албаныхан ойролцоогоор хоёр цагийн дараа буюу шөнө дунд гэхэд бүх зүйл хэвийн байдалдаа орно гэж үзэж байна. Галын шалтгаан хараахан тодорхой болоогүй аж. Атлантагийн нисэх буудал нь АНУ-ын агаарын тээврийн системийн цөм бөгөөд нислэгүүд саатсанаар улс даяар агаарын тээвэр доголджээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр:
-Цахилгаан тасраад бүтэн 9 цаг өнгөрч байгаа
-Атлантагийн нисэх буудлын ирэх болон явах чиглэлийн 1000 гаруй нислэг саатсан
-Зарим онгоц нислэгийн зурвас дээр зургаан цаг гаруй саатаж байгаа
-Нэр бүхий нислэгийн компаниуд өнөөдрийн бүх нислэгээ цуцалсан