Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит 16 настнуудын нээлттэй барилдаан тавдугаар сарын 11-нд буюу энэ бямба гарагт болно.
Барилдаан Төв аймгийн Зуунмод хотод байрлаж буй “Монгени” V сургуулийн зааланд болох аж.
Үүнд оролцох хүүхдүүд 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хөвгүүд хүч үзэх юм.
Хураамж нь 5000 төгрөг агаад ерөнхий зохион байгуулагчаар “Манзушир хүчтэн” бөхийн дэвжээ, хамтран зохион байгуулагчаар А.Сүхбат ажиллах гэнэ.
Уг барилдаан ес дэх жилдээ болох байгаа ч энэ жил анх удаа А.Сүхбат аваргын нэрэмжит болгохоор тогтжээ.
Сонирхуулахад, дээрх барилдаанд 16 настайдаа барилдаж байгаад одоогоор аймгийн цол хүртээд буй зарим бөхийг нэрлэвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар нар юм.