Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тус хуулийн ажлын хэсгийн хамтран “Биднээс хамаарна” донорын аяныг өнөөдрөөс эхлүүлж нээлтээ хийлээ. Аян 2 сарын хугацаанд үргэлжилэх бөгөөд нийслэл дүүрэг, аймаг орон нутгуудад хүрч ажиллах юм байна. Донорын тухай хуулийг олон нийтэд таниулж, донорын эгнээг өргөжүүлж, олон хүний амь нас эрүүл мэндийг аврах зорилготой уг аяныг эхлүүлж байгааг зохион байгуулагчид нь онцоллоо
Биднээс хамаарна аяны 2 дахь хэсэг тусгаар тогтонолын ордоны их танхимд үргэлжилсэн. Энэ арга хэмжээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, хэлсэн үгэндээ Дэлхий дээр сая сая хүн цусан бүтээгдхүүн сэлбүүлж амьдарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 он гэхэд улс орон бүр сайн дурын авалгагүй доноруудаас бүрдүүлсэн цусны нөөцтэй болох көвлөмж хүргүүлсэн. Үүнд Монгол улс ч багтаж байгаа гэлээ.
Аян эхэлсэнтэй холбогдуулан улс төр урлаг спортын алдартанууд ЦССҮТ д очиж цусаа өгч цусны донор болох аргаж хэмжээнд нэгдсэн бол нээлтийн арга хэмжээнд ирсэн 500 гаруй оютан залуус ч уг аянд нэгдэж өөрийнхөө 350 грамм цусаар 3 хүний амь аврах аянд мөн нэгдхээр болсон юм.