Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Бяцхан үрийнхээ хөлний хэвийг нандигнан хадгал…

Бяцхан үрийнхээ хөлний хэвийг нандигнан хадгал…

Бяцхан үрийн тань таны гар дээр үнэгчлэн унтах цаг хугацаа тийм ч урт биш. Төрснөөсөө хойш өдөр өдрөөр өсөх бяцхан үр тань нэг л мэдэхэд мөлхөж, мөн нэг л мэдэх нь ээ хөлд, хэлд ороод гүйж, шулагнаж эхлэх болно. Үргэлж та дэргэд нь байдаг болохоор үрийнхээ алгынхан чинээ жаахан байх үеийг нь тэр бүр сайн санахгүй байх вий. Тиймээс сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ нялх үеийнх нь хөл, гарын хээг нь дурсгал болгон хадгалж үлддэг болсон байна. Хөл, гарынх нь хээг авдаг тусгай үйлчилгээнүүд ч гарсан байна. Тэгвэл бид энэ удаа гэртээ гар доорх материалаа ашиглан хэрхэн бяцхан үрийнхээ хөлний хээг хадгалж авч үлдэх хоёр аргыг танд санал болгоё.

АРГА 1. 

Хөлийн (гар ч байж болно) хэвийг авах тусгай зуурмагийг бэлтгэхэд нэг аяга гурил, мөн нэг аяга давс, ¾ аяга ус хэрэг болно. Эхлээд гурил болон давсаа хооронд нь сайтар хольсоны дараа усаа хийгээд зуурмагаа бэлэн болгоно. Зуурмаг хэт нялцгай, мөн хэт хатуу байх ёсгүй. Ингээд зуурмагаа сайтар нухаад хэсэг амраана.

Зуурмагаа амраасны дараа дахин сайтар нухаад жижиг кардон цаасан дээр хэт нимгэлэлгүй элдэнэ. Ингээд үүн дээрээ бяцхан үрийнхээ хөлийг сайтар дарж хэвлэнэ.

Хэвлэсэн хэвээ битүү уутанд хийгээд хэсэг байлгана. Давстай учир дороо хатна. Ингээд хэсэг байлгасны дараа гаргаж ирээд уяа оосор хийн, үг бичиж чимэглэн ханандаа өлгөөрэй.

АРГА 2. Эрвээхийн хөлийн хээ

Ямар нэгэн химийн хоргүй олон өнгийн дардас болон хоёр өнгийн маркер бал хэрэг болно.

Бяцхан үрийнхээ хөлний улыг хөндлөнгөөр нь өнгө өнгийн дардасаараа будаж өгнө.

Будсан хэсгээ цэвэрхэн цаасан дээр эрвээхийний далавч маягаар дарж өгнө.

Эрвээхийний их бие болон үг бичих болон бусад чимэглэлийг маркер балаараа зурж өгнө. Ингээд бэлэн болсон зургаа жаазлах л үлдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн