“COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс гадаадын иргэдэд өнөөдрөөс /2020-03-18/ виз олгохгүй болсныг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Харин тус улсад визгүй зорчдог гадаадын иргэд урьдчилан эрүүл мэндийн үзлэгт орж, халдваргүй гэдгээ батлах тодорхойлолт авч Вьетнамын ЭСЯ-аар баталгаажуулсан байх шаардлагатай аж. Энэхүү журам нь дипломат болон албаны шугамаар зорчих иргэдэд хамаарахгүй юм.
Түүнчлэн Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн орнууд, АНУ, Европын орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах аж. Харин дээрх орнуудаас бусад улсын иргэд гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн хяналтад хамрагдах ёстойг анхааруулж байна.