Монголын рок поп урлагийн ертөнцөд бас нэгэн өнгө болон сүлж, өөрийнхөө чадлаар, өөрөө өөрийгөө бүтээж чадсан дуучин бол С.Хишигжаргал.
Тэрээр “Маш их эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй, тэрнийхээ төлөө зүтгэдэг тэр чигээрээ л байх юмсан гэж хүсдэг” хэмээн амжилтаа үнэлдэг уран нэгэн.
Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой С.Хишигжаргалыг сүүлийн үед “бие давхар” хэмээн шуугих болсон.
Учир нь ганган хээнцэр донжтой хувцасладаг бүсгүй сул загварын плаж, намхан ултай гутал ихээр өмсөх болжээ. Түүнчлэн NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” шоуны хөтлөгчөөр өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн ч сүүлийн дугааруудад харагдахаа байсан нь түүний хөлд хүнд гэсэн таамгийг улам бататгах шиг.
Эмэгтэй хүн бүр өөрийн зорилго зорилтыг тодорхойлж, аз жаргалтай амьдралыг эхлүүлэн “ээж” болох нь амьдралын хамгийн том баяр жаргал байдаг.