Хүний амьдралын хамгийн чухал үйл явдлын нэг болох хуримын ёслолыг хосууд хэдэн сарын турш төлөвлөж, бэлддэг билээ.
Тэгвэл Хятад улсад дэлхийн хамгийн богино хугацаанд үргэлжилсэн хурим зохион байгуулагдсан байна.
Хосууд ердөө 15 минутын хугацаанд л гэрлэх ёслолоо хийж, хуримын тангаргаа өргөсөн байна.
Цэргийн алба хаадаг Ченг Лианг ээлжит чөлөөгөөрөө гэртээ ирж ийнхүү дурлалт бүсгүйтэйгээ гэрлэсэн юм.
Гэвч тэдэнд хуримаа төлөвлөн бэлтгэх хангалттай цаг байгаагүй тул ийнхүү 15 минутад багтаан гэрлэлтээ батлуулсан байна.