Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны 14 цагт Соёлын төв өргөөнд болно.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд соногчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.