Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ-ийн асуудлыг Эрүүл мэндийн бодлогод тусгана

ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ-ийн асуудлыг Эрүүл мэндийн бодлогод тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн уг арга хэмжээнд оролцож, Эрүүл мэндийн салбарт баримтлах жендэрийн бодлогын талаар оролцогчдын асуусан асуултанд хариулт өглөө.Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна”, 19 дүгээр зүйлд “Тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах”, “Тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх” хэмээн тус тус хуульчилсан байдаг байна.

Чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн