Ази тивийн аварга шалгаруулах жюү жицүгийн нээлттэй тэмцээн Спортын төв ордонд 2018-01-27 ний өдөр эхэллээ.
Тус тэмцээнд тивийн 11 орны 531 тамирчид өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд өрсөлдсөн байна.
Тус тэмцээний хамгийн анхны медалийг насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний 56кг-ийн жинд “Борнуур” дэвжээний тамирчин Агваансанданжамц Монголын жүдо академийн тамирчин М.Мөнхбатыг цэвэр ялж аваргын алтан медаль хүртжээ.