Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЗГ-аас сүрьеэ өвчний үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ гэв

ЗГ-аас сүрьеэ өвчний  үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ гэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов.

Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна.

Хуралдаанаар, цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн