Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Иерусалимыг “Палестины нийслэл” гэж хүлээн зөвшөөрөв

Иерусалимыг “Палестины нийслэл” гэж хүлээн зөвшөөрөв

Ираны хууль тогтоогчид Иерусалим хотыг “Палестины нийслэл”-ээр хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг олонхын саналаар баталжээ.

Ираны “ИРНА” агентлагийн мэдээлснээр, өчигдөр тус улсын 290 хууль тогтоогчийн 207 нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.

Тус улсын парламентын дарга Али Ларижани сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бид зөв цагт зөв шийдвэр гаргалаа. Энэ тогтоол бол АНУ Иерусалимыг “Израилийн нийслэл” гэж зарлан лалын шашинтнуудын итгэл найдварын гал руу ус цацсаны хариу” гэжээ.

Палестинчууд ирээдүйн төрт улсынхаа “нийслэл”-ийг болгоно гэж боддог Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 6-нд зарласныг Араб, лалын ертөнцийнхөн төдийгүй дэлхий дахин зэмлэн буруушааж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсээр байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн