Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Их Британид таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Их Британид таван иргэн коронавирусийн халдвар авчээ


Их Британи коронавирусийн аюулын түвшинг нэмэгдүүллээ
Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 908 хүн амь үрэгдэж, 40 мянга гаруй хүн уг өвчний халдвар тээж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Францын нэгэн цанын баазад халдвар бүртгэгдэж, Их Британийн таван иргэн одоогийн байдлаар халдвар аваад байгаа юм.

Иймээс тус улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.10/энэ асуудлаар хуралдаж, коронавирус нь тус улсын нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг албан ёсоор зарлажээ. Өөрөөр хэлбэл, уг өвчний аюулын түвшинг нэмэгдүүлж, тархалтын эсрэг арга хэмжээгээ чангатгаж байна гэсэн үг юм. Түүнчлэн хэд хэдэн томоохон эмнэлгүүдийг коронавирусээр халдварласан өвчтнүүдийг тусгаарлах тусгай эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн байна.

Ухань хотод уушгины хатгалгааны шинэ хэлбэр анх гарснаас хойш хорио цээрийн хатуу арга хэмжээ авсан ч олон улс оронд бүртгэгджээ. Их Британи, Герман, Испани, Итали, Бельги, Швед, Финланд зэрэг Европын орнуудад хүртэл халдвар тархаад байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн