Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Криптогийн зах зээл ЭЕРЭГ дүр зурагтай байна

Криптогийн зах зээл ЭЕРЭГ дүр зурагтай байна

Дэлхийн топ 20 криптовалют бүгдээрээ өсөлттэй гарч, криптогийн зах зээл ихээхэн эерэг дүр зурагтай байна. Зарим криптонууд 2 оронтой тоогоор өсөлт үзүүлж, арилжигчид болон крипто хөрөнгө оруулагчдад таатай мэдээ дуулгалаа.

Тухайлбал дэлхийн зах зээлийн тэргүүлэгч крипто болох Биткойн нь сүүлийн 24 цагт 3 хувиар өсч, 1 ширхэг нь 8200 ам.доллараар арилжаалагдаж байна. Харин зах зээлийн эрэмбээр 2 дугаарт жагсдаг Этериүм нь 19 хувийн өсөлтийг үзүүлж, 1 ширхэг нь 261 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.

Дэлхийн топ 20 крипто дундаас сүүлийн 1 өдөрт хамгийн өндөр өсөлт харуулсан крипто нь Stellar бөгөөд 24 хувь өсчээ. 5 сар гарснаас хойш Биткойн болон Этериүмийн ханш маш хэлбэлзэлтэй байгааг Shapeshift платформын CEO Эрик Воорхийс тайлбарлахдаа “Сүүлийн үед ажиглагдаж буй ханшийн хэлбэлзэл нь зайлшгүй шаардлагатай үзэгдэл. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй өмч хөрөнгө ийнхүү үүсч бий болж тогтворжих хугацаандаа жам ёсны дагуу хэлбэлзэж байна. Салбар цаашид өргөжин тэлэхэд үнийн хэлбэлзэл дахиад ч ажиглагдана” гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн