Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт “муу” дүн тавилаа

МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт “муу” дүн тавилаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт өнөөдөр (2018.01.29) Засгийн газар 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилаа танилцуулж байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт “муу” дүн тавилаа. Тус намын нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар хэвлэлийн хурал зарласан. Тус намын зүгээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсоноосоо хойш гурван сар гаруйн хугацаанд хэлсэн үгнээсээ нэгийг ч хэрэгжүүлээгүй, намынх нь бодлого алга боллоо, ажлаа хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэлэхдээ “Нэг сайдыг нөгөөгөөр солиод ямар ч өөрчлөлт гарсангүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудалд хариуцлага тооцно гэж байсан ч одоо замхарч байна. У.Хүрэлсүхийн хэлсэн олон үг зөрж байна” гэлээ.

УИХ 2017 оны аравдугаар сарын 4-ний хуралдаанаараа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон бол аравдугаар сарын 20-нд сайд нарыг томилсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн