Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Сингапур дахь монголчуудын дунд Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.

Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй уг тэмцээнд Сингапурт ажиллаж, амьдарч, сурч буй 100 гаруй Монгол гэр бүл, хүүхдүүдийн хамт оролцсон юм. Тэмцээнийг Монгол Улсын Соёлын элч Энди Вонг, “Resorts World Sentosa” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оролцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж тэмцээнийг нээж, багуудад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв.

Нийт дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй баг оролцсоноос нэгдүгээр байр болон Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аваргын цомын эзнээр эрэгтэйчүүдээс “EXPAT-2” баг, эмэгтэйчүүдээс “ЦОГЛОГ” баг тус тус шалгарав.

Хоёрдугаар байрыг эрэгтэйчүүдээс “BEST TEAM” баг, эмэгтэйчүүдээс “Embassy” баг, гуравдугаар байрыг эрэгтэйчүүдээс “EXPAT 1”, эмэгтэйчүүдээс “Аваргууд” баг тус тус эзлэв.

Спортын уран чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлж, хамгийн олон оноог цуглуулсан Ш.Чимидбаатар, Э.Ганганчимэг нарыг шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг уг тэмцээнд Сингапур дахь Монголчууд идэвхтэй оролцож, гэр бүл, үр хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирдэг. Хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Тэмцээний үеэр хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн бүртгэлийг явуулж, шинээр хүрэлцэн ирсэн иргэдээ бүртгэлд хамруулав.

Элчин сайдын яамны зүгээс Монголчуудынхаа дунд жил бүр сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулснаар эрүүл, спортлог орчноор дамжуулж гадаадад буй монгол иргэдийнхээ дунд эв нэгдэл, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгыг агуулдаг билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн