Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын баг анх удаа Азийн Өвлийн Наадамд кёрлингийн төрөлд өрсөлдөнө.

Монголын баг анх удаа Азийн Өвлийн Наадамд кёрлингийн төрөлд өрсөлдөнө.

Азийн шилдэг өвлийн спортын тамирчдын ур чадварыг харуулах өндөр хэмжээний тэмцээн болох Азийн Өвлийн IX Наадамд Азийн улс орнуудын тамирчид олон төрлөөр өрсөлдөнө. Энэ удаагийн Азийн Өвлийн Наадам 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотноо зохион байгуулагдана.

Энэ жил Монгол Улсаас 36 тамирчин дөрвөн спортын долоон төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэдэнтэй хамт 28 дасгалжуулагч, албаны төлөөлөгчид оролцоно. Ялангуяа, Монголын баг кёрлингийн төрөлд анх удаа оролцох гэж буй нь ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд тамирчид Б.Баяр, Г.Энхзаяа холимог багийн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Монголын Кёрлингийн Холбоо 2011 онд байгуулагдаж, 2012 онд Дэлхийн Кёрлингийн Холбоо болон Номхон далайн-Азийн Кёрлингийн Холбооны гишүүнээр элссэн. Мөн тус онд Монгол Улс анхны шигшээ багийг бүрдүүлж, хамтарсан бэлтгэлд оролцож байв. Тухайлбал, 21 хоногийн бэлтгэлийг БНХАУ-ын Харбин хотод, 14 хоногийн бэлтгэлийг БНСУ-ын Үйсён хотод хийж байжээ.

2019 оноос хойш тус холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өдгөө 15 идэвхтэй тамирчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 оны аравдугаар сард Монголын шигшээ баг Финланд улсад болсон Залуучуудын “B” зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бол 2024 онд тамирчид маань Норвегийн Лиллехаммер хотод болсон залуучуудын кёрлингийн бэлтгэлд хамрагджээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн