Мэргэжлийн боксын тамирчин Хархүүгийн Энхмандах 5-0 гэсэн амжилтаараа Дэлхийн Боксын Холбоо (WBA)-ны шинэчилсэн чансаагаар өөрийн жингийн ангилалд 12 дугаар байрт жагслаа.
51 кг-ын (хөнгөн жин) ангилалд эхний байр одоогоор эзэнгүй байгаа бол Пуэрто-Рикогийн боксчин Янкиэл Ривера 7-0 гэсэн амжилтаараа хоёрдугаар байрт бичигджээ. Хэрэв Энхмандах дараагийн нэг эсвэл хоёр тулаандаа ялалт байгуулж чадвал дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой болно.
2024 оны 12 дугаар сарын 6-нд Энхмандах гайхалтай тоглолт үзүүлж, Америкийн боксчин Карлон Жонсоныг анхны үеийн хоёр дахь минутад хүнд цохилтоор нам цохин ялалт байгуулжээ.