Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын тамирчин Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо

Монголын тамирчин Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо

Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд IPFC /Ippon Primorye Fighting Championship/ холбооны холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдаж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC бүсийн эзэн боллоо.

Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцжээ. Монгол Улсыг төлөөлөн хоёр тамирчин оролцсон байна. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн нь MFC, Sibforce тэмцээнүүдэд тус тус тэргүүлж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн