Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын шилдэг жүдоч Араб улсын нэрийн өмнөөс барилдана

Монголын шилдэг жүдоч Араб улсын нэрийн өмнөөс барилдана

Монголын шилдэг жүдочдын нэг, 66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч, Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэгт Арабын нэгдсэн Эмират Улсаас өөрийн нэр дээр барилдуулах санал иржээ.

Түүнээс гадна Н.Дагвасүрэн (81 кг), Б.Тэмүүлэн (+100) нар ч мөн тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох легионер тамирчин болж байгаа аж. Тамирчид наад тал нь ирэх гуравдугаар сараас гэрээ хэлцлээ дуусгаж, тавдугаар сараас дээрх улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож эхлэх бололтой.

Монголын шилдэг жүдочид гадаадад уригдсан хэд хэдэн тохиолдол бий.

Тодруулбал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шилдэг тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдан, олимп, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн бол Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг өнгөрсөн жил 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулж, тэд өдгөө тус улсын нэр дээр тэмцээнд оролцож байгаа билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн