Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Улс, БНХАУ аялал жуулчлал, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Монгол Улс, БНХАУ аялал жуулчлал, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

2025 оны 1-р сарын 7-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сун Ели нар уулзаж, аялал жуулчлалын салбарын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хоёр тал 2025 онд Монгол Улсыг аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгийн онцлох орноор оролцуулах талаар санал нэгдэв.

Тодруулбал, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, БНХАУ-ын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад урих, мөн Монгол Улсыг БНХАУ-д зохион байгуулагддаг “China International Travel Mart” болон “China Outbound Travel & Tourism Market” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцуулах замаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах ажлыг дэмжихээр тохиролцлоо.

Үүнээс гадна соёлын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах, 2011 онд батлагдсан Соёлын өвийг хууль бусаар дамжуулах, түүх, соёлын дурсгал хулгайлахыг хориглох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Мөн Дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Их цайны зам”-ын дагуух соёлын өвийг бүртгүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр сайд Ч.Номин Монголын Үндэсний урлагийн их театрын барилгын ажлын амжилттай явцын талаар дурдан, БНХАУ-аас үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн