Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Улс 2024 оны байдлаар158 улстай худалдаа наймааны хэлэлцээртэй байна.

Монгол Улс 2024 оны байдлаар158 улстай худалдаа наймааны хэлэлцээртэй байна.

2024 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс дэлхийн 158 улстай худалдаа хийж, нийт худалдааны эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларыг эзэлж, гадаад худалдааны тэнцэл 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Тодруулбал, нийт гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 3.0 тэрбум ам.доллараар (13.4 хувь) өссөн бөгөөд үүнээс экспорт 781.7 сая ам.доллараар (5.7 хувь), импорт 2.2 тэрбум ам.доллараар (26.2 хувь) тус тус өссөн байна. Харин гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.доллараар (25.9 хувь) буурсан байна.

2024 оны эхний 11 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 781.7 сая ам.доллараар өсөхөд голлон нөлөөлсөн нь зэсийн хүдэр, баяжмалын экспорт 528.1 сая ам.доллараар, алтны экспорт 181.0 сая ам.доллараар, төмрийн хүдэр, баяжмалын экспорт 153.3 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой байв. Харин лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 46.2 сая ам.доллараар, цайрын хүдэр, баяжмалын экспорт 44.2 сая ам.доллараар буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар өсөхөд голлон нөлөөлсөн нь автомашин 382.3 сая ам.доллараар, ачааны машин 297.6 сая ам.доллараар, дизель түлш 196.2 сая ам.доллараар, бульдозер, грейдер, экскаватор 139.3 сая ам.доллараар, бензин 91.5 сая ам.доллараар, утас, телеграфын харилцааны төхөөрөмж 75.3 сая ам.доллараар тус тус өссөнтэй холбоотой байв.

2024 оны 11-р сард экспорт 10.5 сая ам.доллараар (0.7 хувь) буурч, импорт 18.5 сая ам.доллараар (1.9 хувь) өссөн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн