Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Улс жилийн 4 улиралд жуулчдыг хүлээж авах боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улс жилийн 4 улиралд жуулчдыг хүлээж авах боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас жуулчдын тоог нэмэгдүүлэх, дөрвөн улиралд жуулчид хүлээн авах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа:

  • Агаарын тээврийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулахад 40 хүртэл хувиар бууруулах асуудлыг шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх.
  • Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D зэрэглэлээр ажиллуулах, мөн Алтай Таванбогд, Буйр нуурт 4C зэрэглэлийн нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлэх.
  • БНСУ-аас ирэх жуулчдын визгүй байх хугацааг сунгах, мөн визгүй орнуудын тоог зохистойгоор нэмэгдүүлэх.
  • Хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх.
  • Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтуудын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлж, ажлын цагийг сунгах, амралтын өдрийн хуваарийг хөрш орнуудтай уялдуулан зохицуулах.
  • Хилээр орж ирж буй жуулчдад богино хугацааны виз олгох, бүлэг жуулчдад зориулсан тусгай хаалга бий болгох.
  • Цагаан сар, “Хөх сувд” мөсний наадам, “Мазаалай” наадам зэрэг арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулах.
  • Жуулчдад зориулсан стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг зохих байршилд барьж байгуулах.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн