Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн гадаадад дэлгэгдэнэ.

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн гадаадад дэлгэгдэнэ.

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн 2025 оны 1-р сарын 15-наас 2-р сарын 25-ны хооронд Тайвань, БНСУ-ын Сөүл хот, Япон улсын Токио хотуудад зохион байгуулагдана.

Уг үзэсгэлэн нь гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд болон хүүхдүүдэд Монгол хэл, бичгийг сурталчлахын зэрэгцээ Монголын түүх, соёл, өв, үнэт зүйлсийг олон улсад таниулах зорилготой.

Тайвань, Япон, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд болон эдгээр улсад амьдарч буй Монгол иргэд, хүүхдүүд үзэсгэлэнд оролцох боломжтой.

Үзэсгэлэнгийн хүрээнд Монгол хэл, бичгийн талаарх лекц, Монголын соёлын өвийн тухай танилцуулга, Монгол хэл, бичгийг заах хичээл, мөн Монгол бичгийн уралдаан зохион байгуулагдана. Уралдаан нь насанд хүрэгчид, ахлах сургуулийн сурагчид, Монгол хэл, бичигт анхан шатны мэдлэгтэй хүмүүс гэсэн гурван ангиллаар явагдана.

Энэхүү арга хэмжээг “Дэлхийн Монголчуудын зөвлөл” ТББ, БНСУ-ын “Монгол, Солонгос хэл, соёлын төв” ТББ, Тайванийн “Хоёр хэл, хоёр соёл” ТББ, Япон улсын “Миний Монгол” сургууль хамтран зохион байгуулна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн