Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол, Энэтхэг бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замуудыг хэлэлцэв.

Монгол, Энэтхэг бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замуудыг хэлэлцэв.

2025 оны 1-р сарын 6-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) ерөнхийлөгч Л. Төр-Од Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж, Монгол, Энэтхэгийн эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л. Төр-Од Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хамтран ажиллах боломжит чиглэлүүдийг танилцууллаа. Тухайлбал, өндөр технологи, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн салбарт Энэтхэгийн компаниудтай хамтран ажиллах, Энэтхэгээс өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг Монгол Улсад урин ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, Монголын боловсролын салбарт Энэтхэгийн тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх, технологи болон англи хэлний сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна.

Мөн Л. Төр-Од, Атул Малхари Готсурве нар дэд бүтэц, барилга, хөрөнгө оруулалт, санхүү, автомашины үйлдвэрлэлийн салбарт бизнесийн хамтын ажиллагааг дэмжих талаар санал солилцов. Автомашины салбарт дэлхийд танигдсан Энэтхэгийн “Mahindra & Mahindra”, “Tata Motors” зэрэг компаниудтай хамтран Монгол Улсад тохиромжтой тээврийн хэрэгслийг нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ. Түүнчлэн хүнсний салбарт хамтран ажиллах, ялангуяа өндөр чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа цагаан будаа, жимс, жимсгэнэ зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгээс Монголд импортлох чиглэлээр хамтран ажиллах арга замуудыг судалсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн