Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

МОСКВА: Мартын 8-нд хуримаа хийх хүсэлтэй 1000 гаруй хос байна

МОСКВА: Мартын 8-нд хуримаа хийх хүсэлтэй 1000 гаруй хос байна

Москва хотын гэрлэх ёслолын ордонд мартын 8-ны баяраар 1000 гаруй хос гэр бүлээ бүртгүүлэхээр захиалга өгсөн байна. Энэ нь өнгөрсөн 2018 онтой харьцуулахад хоёр дахин их гэсэн үг юм.

Мартын 8-ны өдөр Орос орон даяар бүх нийтийн амралтын өдөр учраас хосууд өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 7, мөн дараагийн өдөр буюу гуравдугаар сарын 9-нд ёслох ажээ.

“Гэрлэх ёслолын ордны уламжлалт зан үйлээс гадна бүх сүйт бүсгүйд тусгайлан баяр хүргэнэ” хэмээн Москва хотын Гэрлэх ёслолын ордны дарга Елена Ефремова хэлсэн байна.

Баяр ёслолын өдрийг тохиолдуулан гэр бүлээ батлуулах сонирхол Оросын залуучуудад их байдаг байна. Мартын 8-наас гадна есдүгээр сарын 9-ний өдөр тэмдэглэдэг Москва хотын өдөр хосууд хуримын захиалга их өгдөг ажээ. Өнгөрсөн 2018 онд Москва хотод 1800 хос хуримлажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн