Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд

Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна.

Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.

ҮҮНД,
• эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад нөхцөлд,
• ажлын байрандаа байх үүрэг хүлээсэн бол ажилдаа ирж, очих,
• гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт зүйлээ худалдан авах,
• гэрийн тэжээвэр амьтдыг оршин суугаа газраасаа 100 метрийн зайн дотор салхилуулах,
• ахуйн хог хаях зэрэг тохиолдолд гэрээсээ гарч болох юм байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд зөвхөн тусгай үнэмлэхтэй оршин суугчид гэрээсээ гарах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү горимыг тогтоосон баримт бичиг батлагдсан даруйд хэрэгжих юм байна.

ИЙМД МОСКВА ХОТОД ОРШИН СУУГАА ОЮУТАН ЗАЛУУЧУУД ТА БҮХЭНД,
• сургууль, дотуур байрны захиргаанаас шинэ дэглэм, зохицуулалтын талаарх баримт бичгийг албан ёсоор танилцуулах, холбогдох удирдамж, зааварчилгаа өгөхөөс өмнө дотуур байрнаасаа гарахгүй байх,
• зөвхөн дээр тэмдэглэсэн тохиолдолд дотуур байрнаасаа гарах, чингэхдээ бичиг баримт, гар утсаа байнга биедээ авч явах,
• Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан гаргасан бусад хязгаарлалт, зохицуулалтыг чанд мөрдөх,
• нөхцөл байдал болон хотын засаг, захиргаанаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны, эсвэл найдвартай эх сурвалжаас авах,
• нийгмийн сүлжээн дэх бодит нөхцөл байдал, хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэвэргэсэн болон зохиомол бусад мэдээ мэдээлэлд автахгүй байж асуудалд хүлээцтэй, тайван хандах,
• дотуур байрандаа ч өөр өрөөнд зочлохгүй байх,
• уртасгасан чөлөөт цаг гарч буйг ашиглан хичээл номоо сайтар давтахыг тус тус зөвлөж байна.

Жич: Хэрэв яаралтай дэмжлэг, тусламж, зөвлөмж авах нөхцөл байдал үүсвэл Элчин сайдын яам, консулын хэлтсийн +7 916 213 3247, +7 499 241 1548, +7 495 690 6792 тоот утсанд хандана уу.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн