Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой.

Цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулаад зургаа хоног өнгөрч буй бөгөөд энэ хугацаанд ХУД-ийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол СХД-ийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлжээ. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.

Цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлөөр цэргийн хааж болдог. Цэргийн тоо бүртгэл явуулснаар энэ таван хэлбэрээс иргэд альнаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн